Монголын хөрөнгийн бирж таван компанийг бүртгэлээс хаслаа

Монголын Хөрөнгийн бирж таван хувьцаат компанийг бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа. Энэ онд Монголын Хөрөнгийн бирж бүртгэлтэй компаниудын гэрээ, журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд шалгалт хийж, 99 компанид сануулга хүргүүлсэн. Өмнө нь 2008 онд үүргийн хэрэгжилт хангалтгүй 165 компанийн хувьцааны арилжааг зогсоож, улмаар 2013 онд 67 компанийг хасаж байсан юм. Үүнээс хойш бүртгэлтэй компаниудыг энэ их хэмжээгээр хасаагүй. Харин одоо сануулга аваад байгаа компаниуд ирэх онд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй тохиолдолд хасалт хийнэ гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээлэлж байсан. Бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, санхүү, үйл ажиллагааны тайлангаа ирүүлж ил тод нээлттэй байх үүрэгтэй. Үүнээс гадна, биржид бүртгүүлсний хөлс буюу ангиллаас хамаарч багадаа 500 мянган төгрөг, ихдээ 50 сая төгрөгийн шимтгэлийг жилд өгөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээний 0.005 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлс төлөх үүрэг хүлээдэг юм.

Шинэ мэдээ