Монголбанк өнгөрсөн сард 1.2 тонн алт худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна.

Монголбанк энэ оны эхний 11 сард 18.9 тонн алт авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт,
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байжээ