Өнөөдрийн онцлох үйл явдал

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-"App store" үйлчилгээ нь Монополийн эсрэг хууль зөрчсөн хэргээр “Apple” компани шүүхэд дуудагдаад байна. Тус компанийн "App store" үйлчилгээ нь аппликейшнээс 30 хувийн шимтгэл авснаар хэрэглэгчдэд үнийн дарамт үзүүлж байна гэсэн үндэслэлээр “iPhone”-ийн хэрэглэгчид шүүхэд гомдол гаргасан ажээ.

 

Дэлгэрэнгүй:https://wcfcourier.com/opinion/editorial/editorial-who-s-paying-too-much-at-the-apple-app/article_53cb9e05-c7f5-577e-9c95-f0937d494906.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашины импортын татварыг нэмнэ гэж ярьж байгаа энэ үед “BMW” компани АНУ-д хөдөлгүүрийн болон дамжуулагчийн үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.motor1.com/news/279546/bmw-potential-new-us-plant/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хятадын хурдны галт тэрэгний хөгжил бидний бодсоноос ч эрчимтэй явагдаж байна. Учир нь Хятадын эрх баригчид саяхан усан доогуур явдаг галт тэрэгний төслийг баталжээ.

Тус галт тэрэгний зам нь Шанхайн өмнөд хэсэгт орших Нинбо боомт хотыг зүүн эргийн олтриг Жоушан хоттой холбох юм. 

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/travel/article/china-underwater-high-speed-railway/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Саяхан болж өнгөрсөн Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд Саломе Зурабишвили гэх эмэгтэй ялалт байгуулснаар тус улсад Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа эмэгтэй хүн хашихаар болжээ. Гүржийн Мөрөөдлийн намаас нэр дэвшсэн Саломе Зурабишвили нь нийт сонгогчдын 60 хувийн саналыг авч, ялалт байгуулсан байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.bbc.com/news/world-europe-46376344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Rio Tinto” компани Австралийн баруун хэсэгт орших "Koodaideri" төмрийн хүдрийн уурхайд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө баталлаа. Үйлдвэрлэлийн шинэ төв, боловсруулах үйлдвэр, мөн 166 км урттай төмөр зам зэрэг дэд бүтцийн ажилд санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна. Барилгын ажлаа 2019 онд эхэлж, 2021 оны эцсээр олборлолтоо явуулах таамагтай байгаа ажээ. Жилд 43 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай "Koodaideri" уурхай "Rio Tinto-ийн хувьд тоглоомын дүрмийг өөрчлөх болно" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак мэдэгдлээ.