Өнөөдрийн онцлох үйл явдлууд
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
-БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 11 дүгээр сард зургаан сар дараалан саарах төлөвтэй байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна. Дотоодод эрэлт буурсны улмаас аравдугаар сард үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт хамгийн доод түвшиндээ хүрч буураад байсан юм.
Дэлгэрэнгүй:https://www.straitstimes.com/business/economy/chinas-industry-profit-growth-slows-for-6th-month
-“Mitsubishi Motors” корпораци Карлос Гоныг ТУЗ-ийн даргын албан тушаалаас нь огцрууллаа. Ингэснээр Карлос Гоны тэргүүлдэг автомашин үйлдвэрлэгч гурван компанийн нэгдлийн хоёр нь түүнийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас буулгаад байна.
Дэлгэрэнгүй:https://www.usatoday.com/story/money/cars/2018/11/26/carlos-ghosn-fired-mitsubishi-motors/2112564002/
-ОХУ-ын ВТБ банк өчигдөр /2018.11.27/санхүүгийн тайлангаа мэдээлсэн бөгөөд уг тайланд сонирхол татсан нэгэн зүйл байсан нь тус улс “Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 12 тэрбум ам.долларын зээл олгосон” хэмээн бичсэн явдал байв.
-“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” группийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Симон Макеон багтаж байгаа талаар тус компани мэдэгдлээ. Тэрбээр “Macquarie Group”-т 30 жил ажилласан туршлагатай юм байна.
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооны шинэ удирдлагаар сонгогдсоноос хойш сарын дотор дотооддоо болон гадаадад олон уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож байна.
Дэлгэрэнгүй: https://news.mn/r/2052041/