Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Goldman Sachs” Малайзын 1MDB сангийн авилгын хэрэгт холбогдсоны улмаас Арабын Нэгдсэн Эмират Улсын хоёр ч хөрөнгө оруулалтын сан алдагдал хүлээсэн гэж мэдэгдэн, шүүхэд гомдол гаргажээ.

 

Дэлгэрэнгүй:https://gulfnews.com/business/ipic-aabar-sue-goldman-sachs-over-1mdb-bribery-scandal-1.60503497

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Канадын “Canarc Resource” компани Невада мужид байрлах “Corral Canyon” алтны хайгуулын компанийг худалдан авлаа. “Corral Canyon”-ийн 742 га газрын хамарч байгаа хайгуулын талбай нь 3.1 сая унц алтны нөөцтэй юм байна.

 

Дэлгэрэнгүй: http://www.mining.com/canadas-canarc-buys-corral-canyon-gold-project-nevada/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ-ын Засгийн газар нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргаснаас хойш нүүрсний ханш тасралтгүй буурч байна. Женжоугийн Таваарын бирж дээр эрчим хүчний нүүрсний фьючерс ханш даваа гарагт 1.7 хувиар буурч, нэг тонн нь 608 юань болжээ.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/233032

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Дэлхийн хамгийн том гэр ахуйн бараа үйлдвэрлэгч IKEA компани уламжлал болсон том дэлгүүрүүд болон агуулахын худалдаандаа шинэчлэл хийх гэж байгаагаа зарлажээ. IKEА-ийн бүх дэлгүүр болон үйл ажиллагааг нь удирддаг “Ингка” группээс өчигдөр /2018.11.21/ дэлхийн олон улсад байрладаг салбар дэлгүүрүүдийнхээ хэмжээг багасгаснаар нийт ажиллах хүчнийхээ таван хувийг буюу 7500 хүнийг цомхотгох болсноо мэдэгдсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://nypost.com/2018/11/21/ikea-to-cut-7500-jobs-in-shift-toward-e-commerce/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө болон харилцагч, зээлдэгчдийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд зээлдэгчдийн тоо 217.6 мянгад хүрсэн бол харилцагчдын тоо 1,510.9 хүрээд буй нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Актив хөрөнгийн ангиллаар нь авч үзвэл олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 32.7 хувиар буюу 296 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.