Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ-ын зах зээлд “Model 3” загварын автомашины захиалга авч эхэлжээ. “Мodel 3” загварийн урьдчилгаа нь 1153 ам.доллар юм.

 

Дэлгэрэнгүй: https://www.thedailystar.net/business/news/tesla-starts-taking-model-3-orders-china-1662274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Европын Холбоо үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын журмаа чангатгахаар төлөвлөж байна. Европын Парламентын төлөөлөл болон Европын Холбооны орнуудын Засгийн газрууд энэ сарын 20-нд энэ төслийг хэлэлцэх юм. Энэ нь мэдээж БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын хийж байгаа хэлцлүүдтэйхолбоотой билээ.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2018/11/16/business/trade-war-us-tariffs/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-2018 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 2.9 сая төлбөрийн карт эргэлтэд байгаагийн 73.1 хувь нь "₮" карт гэж Монголбанк мэдээллээ. Харин 15.8 хувийг “Visa” карт, 10 хувийг “Unionpay”, нэг орчим хувийг  “American Express”, “Mastercard”, “JCB” картууд эзэлж байна. 2017 оноос хойш POS терминалаар хийж буй төлбөр тооцоо ATM төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний тоог давсан байна. Энэ нь цахим төлбөр тооцоо нийт төлбөр тооцооны дийлэнх хувийг эзэлдэг болсныг харуулж байна гэж Монголбанк мэдээллээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Европын сэргээн босголт хөгжлийн банкны шинээр гаргасан "Шилжилтийн тайлан"-д дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна. Монгол Улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт үргэлжилж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал өндөр хэмжээнд үргэлжилснээр эдийн засаг 2018 онд 6.1 хувиар, 2019 онд зургаан хувиар өснө гэж Европын сэргээн босголт хөгжлийн банк үзсэн байна. Энэ нь Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн эдийн засгийн төсөөлөлтэй ойролцоо үзүүлэлт болж байгаа юм. Европын сэргээн босголт хөгжлийн банк “Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.3 хувиар өссөн. Мөн оны эхний есөн сард экспорт өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн ч импорт үүнийг давж, 45.8 хувиар өссөн” гэж онцолсон байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монголын хөрөнгийн бирж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ний өдрүүдэд 6 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 569.6 сая төгрөг буюу нийт 3,418,049,066.6 төгрөгийн арилжаа хийсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,380,528,149,118.5 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20160.25  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.