БНХАУ-ын шийдвэрээс болж Австралид нүүрсний ханш огцом уналаа

БНХАУ-ын Засгийн газар эх газрын хилийн боомтуудад нүүрсний импортын бүрдүүлэлтийг зогсоох шийдвэр 

БНХАУ-ын нүүрсний импорт хязгаарлагдсан нь Австралийн нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэлээ.Зургийг: mining.com

гаргаснаас шалтгаалаад Австралид дулааны нүүрсний ханш 30 гаруй хувиар огцом уналаа. БНХАУ-д нийлүүлэлт хийх ханш хоёрдугаар сард тонн тутамд 90 ам.доллар байсан бол 60 ам.доллар болж буураад байна. Учир нь БНХАУ-ын нүүрсний импорт хязгаарлагдсан нь Австралийн нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд байгаа юм. Онцгой хүйтэн өвөл болж цахилгаан станцуудын хэрэглээ нэмэгдэхээс нааш БНХАУ-д дулааны нүүрс импортоор авах шаардлага ойрын хэдэн сардаа үүсэхгүй, тус улсын зах зээлд нийлүүлэлт илүүдэлтэй байгаа гэж “Platts Coal”-ийн тайланд дурджээ.