Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Чамин ганган спорт загварын автомашин үйлдвэрлэгч “Forsche” дезайнийг нь гаргасан “Panasonic” брэндийн угаалгын машин Хятадын зах зээлд худалдаанд гарчээ. “Alpha” нэртэй угаалгын машин нь 2900 ам.доллараар худалдаанд гарсан байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.bloomberg.com/news/articles/2018-11-15/porsche-designed-a-sleek-machine-for-china-s-rich-it-s-no-car

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-BREXIT-ийн хэлэлцээрийг эсэргүүцэн Их Британийн хэд хэдэн сайд нар огцрохоо мэдэгдлээ. Тухайлбал, Европын Холбоотой байгуулсан BREXIT-ийн хэлэлцээрийг эсэргүүцэн BREXIT-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Доминик Рааб тэргүүтэй Их Британийн дөрвөн сайд албан тушаалаасаа огцрохоо илэрхийлсэн ч Ерөнхий сайд Тереза Мэй “Хэлэлцээрийг Европын холбоогоор батлуулж, Парламентаар хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.trtworld.com/europe/brexit-threatened-as-four-uk-ministers-quit-21688

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын мотоцикл үйлдвэрлэгч “Harley Davidson” компани анхны цахилгаан мотоциклын загвараа Миланы авто шоуны үеэр танилцуулж, ирэх оноос эхлэн худалдаанд гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

 

Дэлгэрэнгүй: http://news-abc.com/harley-davidson-has-presented-the-electric-livewire/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 компанийн 892 сая 334 670 төгрөгийн үнийн дүн бүхий 17 сая 476 566 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал зургаан компанийн хувьцааны ханш буурсан юм. Үүнээс "Ремикон" ХК -ийн RMC хувьцаа 15.00 хувиар, "Алтайн Зам" ХК-ийн AZH хувьцаа 14.95 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Багануур" ХК-ийн BAN хувьцаа 4.91 хувиар, "Дархан Нэхий" ХК-ийн NEH хувьцаа 2.01 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 0.53 хувиар буурч 20143.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,380,559,072,652.15 төгрөг боллоо. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн экспортын гүйцэтгэлээс харахад есөн улсад үхэр, адуу, хонь, ямааны мах нийт 43288 тонн мах экспортолж, 104 сая ам.доллар буюу 267,4 тэрбум төгрөгийн экспорт хийгээд байна. Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонн-ыг тус тус экспортолжээ. Энэ нь өмнөх онуудтай харьцуулсан үзүүлэлтээр экспортын мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм.