Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Азидаа тэргүүлэгчдийн нэг “Tencent” компанийн цэвэр ашиг III улиралд 30 хувиар өсөж 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн борлуулалтын орлого нь шинжээчдийн таамаглаж байсан дүнгээс давж 11.6 тэрбум ам.доллараар хэмжигдсэн байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.reuters.com/article/us-tencent-results/tencent-profit-beats-on-investment-gain-no-progress-on-china-gaming-idUSKCN1NJ1D1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Формула-1”-ийн уралдааны автомашин үйлдвэрлэдэг “McLaren Automotive” Их Британид авто сэлбэгийн үйлдвэрээ нээлээ. Тэдний шинэ үйлдвэр 2020 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх төлөвтэй байгаа юм.

 

Дэлгэрэнгүй:http://www.thedrive.com/news/24915/mclaren-opens-new-65-million-plant-that-only-makes-carbon-fiber-chassis

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Өчигдөр эхний байдлаар тохиролцоонд хүрээд байсан Их Британи болон Европын холбооны “BREXIT”-ийн хэлэлцээр эцэслэн шийдэгджээ. Их Британы Ерөнхий сайд танхимаар авч хэлэлцэн эцэслэн шийднэ хэмээж байсан бол өнөөдөр тус улсын Засгийн газар энэ хэлэлцээрийг дэмжсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.nytimes.com/2018/11/14/world/europe/brexit-britain-eu-deal.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Зүүн Өмнөд Азид төвлөрсөн чөлөөт худалдааны гэрээг эцэслэх хугацаа 2019 он хүртэл хойшилсон гэж Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдлээ. Тэрбээр Сингапурт болж буй ASEAN-ийн уулзалтын үеэр “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээний хэлэлцүүлгийн явцад томоохон ахицууд гарсан, гэхдээ талууд саналуудаа хараахан нэгтгээгүй байгаа” гэсэн тайлбар өгсөн байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.washingtonpost.com/world/asia_pacific/the-latest-southeast-asian-centered-trade-pact-delayed/2018/11/14/90c841c4-e7f1-11e8-8449-1ff263609a31_story.html?noredirect=on&utm_term=.7533d961ad9b

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн ба дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналаа аймаг, орон нутаг ирүүлээд байна.

Манай улсын хэмжээнд 52 мах боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд нэг хоногт 26,6 мянган бог, 6 мянган бод мал нядлах хүчин чадал бий. Махны үйлдвэрүүд малын тарга хүч, малчдын малаа худалдах улирал зэргээс хамааран зөвхөн намар, өвлийн 130 гаруй хоногт үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг тооцож үзвэл, манай улсын махны үйлдвэрүүдэд нийтдээ 790,4 мянган бод, 3,4 сая бог, бүгд 4,2 сая толгой малыг үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэх боломж байгаа юм.

ХХААХҮЯ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар, “Минжпроперти” ХХК-ийн нийтэд санал болгох, нэг жилийн хугацаатай, 1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/232818