"Минж Проперти" компани нэг тэрбумын бонд гаргана

 

“Минж проперти” компани нэг жилийн хугацаатай нэг тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ. “Парк Таун" нэртэй гаргаж байгаа бондыг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна. “Парк Таун" нэртэй гаргаж байгаа бондыг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна. Бондыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Парк Таун-2” төслийн урсгал санхүүжилтэд зориулах ажээ. Улмаар ирэх онд санхүүжилтийн хоёр дахь хэсэг болгож хоёр жилийн хугацаатай хоёр тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байгаа гэж мэдээлсэн байна. "Парк Таун" бондыг Монголын Үнэт цаасны бирж дээр арилжих юм байна.