Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Apple”-ийн ханган нийлүүлэгч БНХАУ-ын “Hon Hai Precision Industry” компанийн цэвэр ашиг III улиралд 18 хувиар өссөн ч шинжээчдийн таамгаас доогуур гарчээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.wsj.com/articles/apple-supplier-foxconn-posts-third-quarter-profit-jump-1542111225

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Байгалийн гамшгийн улмаас Япон улсын эдийн засагт хүндрэл үүсч эхэлж буйг эдийн засагчид онцолж байна. Тэр тусмаа энэ өдрийн АНУ-ын “CNN” мэдээллийн сайтад тавигдсан Японы эдийн засагт 5 триллион ам.долларын асуудтай байна гэсэн мэдээлэл олны анхааралд өртлөө.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2018/11/13/economy/bank-of-japan-economy/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Их Британи улс болон Европын холбооны хоорондох “Brexit”-ийн хэлэлцээрт урьдчилсан байдлаар санал нэгдлээ. Энэхүү хэлэлцээр нь Европын холбоотой цаашдаа хэрхэн харилцаатай байх мөн Хойд Ирландын хил зэрэг асуудлууд яригдаж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй:https://www.news.com.au/finance/economy/world-economy/uk-and-eu-strike-brexit-deal-but-its-on-shaky-ground/news-story/427da960f18f13c8f538268ff9196b4e

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ” хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан маргааш болно. АМГТГ-ын хурлын танхимд 09:00 цагт эхлэх энэ хурлаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх юм.

Одоогоор манай улс жилд нэг сая тонн түүхий тос олборлон, экспортолж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд дор хаяж 1.5 сая тонн түүхий газрын тос шаардлагатай. Иймд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, олборлолтыг өсгөх шаардлага байгаа юм.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Дулааны нүүрсний фьючерс ханш Жинжоугийн Таваарын биржийн лхагва гарагийн арилжаагаар дөрвөн хувиар өсөж, тонн нь 90.2 ам долларт хүрлээ. Энэ нь 2017 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр өндөр өсөлтөд тооцогдож байна. Хаалтын ханшийн тухайд 86.8 дээр ирж тогтсон байна. БНХАУ-д импортын хязгаарлалтыг нэмэгдүүлж магадгүй гэсэн таамгаас үүдээд ханш өслөө гэж шинжээчид тайлбарлажээ. Харин Даляний Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс ханш 2.3 хувиар нэмэгдэж, 196.3 ам долларт хүрлээ. Эрэлт сайн байгааг дагаад коксжих нүүрсний фьючерс ханш III улиралд 140 хувиар өсөөд байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Манай эдийн засагт тулгарч болох эрсдлүүдэд гол түншлэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байна. Хоёрт, таваарын үнийн бууралт, гуравт, валютын урсгал тасалдах, ханшийн хэлбэлзэл, төсвийн алдагдал өсөх, чанаргүй зээл нэмэгдэх зэрэг эрсдлүүд нь Монголд ирэх онд ч үргэлжилсээр байх талаар өнөөдөр болсон “Монгол Улсын Эрсдлийн форум-2018”-ын үеэр эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэлж байв. “Голомт” банк, “Мандал даатгал” ХХК-иас зохион байгуулсан өнөөдрийн форум хувийн хэвшлийнхэнд ирж буй 2019 онд бизнес төлөвлөгөө гаргахдаа анхаарах макро эдийн засгийн дүр төрх, үүсч болзошгүй эрсдлүүд болон боломжийн талаар мэргэжлийн шинжээчид хэрхэн дүгнэж, таамаглаж буйг хүргэж, танилцуулах боломжийг олгож байгааг илэрхийлэв. Ирэх оны бизнест тулгарч болох

 

ТОП-3 эрсдэлд:

  • валютын ханшийн хэлбэлзэл,
  • цахим халдлага, аюулгүй байдал
  • таваарын ханшийн өсөлт зэргийг нэрлэлээ