Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Японы “Softbank” IPO гаргаж хөрөнгө оруулалт татсанаар харилцаа холбооны бизнесийн үнэлгээгээ 7.18 их наяд иенд хүргэнэ

 

-Японы “Softbank” корпораци харилцаа, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгждээ зориулж IPO гарган 21.1 тэрбум ам.долларын санхүүжилт татах болсноо мэдэгдлээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.japantimes.co.jp/news/2018/11/12/business/corporate-business/softbank-unveils-21-billion-ipo-japan-mobile-telecom-business/#.W-qM-pMzbIV

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэтхэг улсад худалдаалагдаж буй ухаалаг утасны компаниуд үнээ нэмж эхэлжээ

 

-Энэтхэг улсад ханшын зөрүүнээс үүдэж ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд 6-10 хувиар үнээ нэмж эхэлжээ. Энэтхэгийн рупи энэ жил маш хурдацтайгаар унаж ам.долларт даруулж байгаа юм. Хятадын утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн Redmi 6 ухаалаг утас 7 ам.доллар, Redmi 6A ухаалаг утас 8 ам.доллараар тус тус нэмэгдсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2018/11/12/tech/xiaomi-price-in-india/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Роботууд европчуудын ажлыг хийхээр ирж байна

 

-“Bloomberg” сайтад энэ өдөр дээрх гарчигтай мэдээ олны анхаарлыг татав. Гэтэл нэгэнтээ хүний хийх ажлыг роботууд нугалаад багагүй хугацааг өнгөрүүлээд байна. Тэгвэл Европын хамгийн их роботууд ажиллаж байгаа улсаар Словак улс нэрлэгджээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.bloomberg.com/news/articles/2018-11-13/robots-are-coming-for-europe-s-jobs-with-the-east-most-exposed?srnd=economics-vp

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зээлийн өсөлтийн хурд өмнөх оны үеэс 3 дахин өссөн үзүүлэлт гарчээ

 

- Есдүгээр сард зээлийн өсөлт 21.8 хувь байгаа нь жилийн өмнөх өсөлтөөс гурав дахин өндөр үзүүлэлт болж байна. Ингэснээр нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөж, 16.3 их наяд төгрөгт хүрээд байна гэж Монголбанк мэдэгдлээ. Энэ нь сүүлийн 12 сард 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл гарсан үзүүлэлт болж байна. Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр тайлант хугацаанд төгрөгийн зээлийн хүүгийн түвшинд дунджаар хоёр нэгж хувиар буурч, 17.7 хувьд хүрчээ. Зээлийн хүүгийн түвшин есдүгээр сар хүртэл гурван сар дараалан буураад байгаа юм. Хэдий тийм боловч чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хэмжээ 8.3 хувь байгаа нь өндөр түвшин гэж үзэж болохоор байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гашуун сухайт боомт өнгөрсөн даваа гарагт нүүрс тээврийн 603 автомашин экспорт хийжээ

 

- Гашуунсухайт-Ганцмодны боомтоор даваа гарагт нүүрс тээврийн 603 автомашин, “Оюу Толгой”-ийн баяжмал ачсан 48 автомашин нэвтэрсэн талаар Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ. Мөн боомтын тээвэр хэвийн болж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэх мэдээллийг өглөө. Эргэн сануулахад, өнгөрсөн баасан гарагт “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт бүрэн зогссон юм. Харин бямба гарагаас эргэн сэргэж боомтоор 378 нүүрс тээврийн автомашин, зэсийн баяжмал ачсан 112 автомашин нэвтрэн гарсан байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн боомтоор гарч байгаа автомашины тоо буурах хандлагатай болсон аж. БНХАУ-ын тал гаалийн бүртгэлийн системдээ шинэчлэл хийж байгаа гэсэн шалтгаанаар ийнхүү урьдчилан мэдэгдээгүй гэнэт зогсоосон гэдгийг Гашуунсухайт боомтын захиргаа мэдээлсэн юм