Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Apple" компани iphone X болон Macbook Pro загварууддаа үнэгүй засвар хийнэ

 

-“Apple” компанийн iphone X, Macbook Pro загваруудад асуудал үүсчээ. Хэрэглэгчдийн хэлж байгаагаар iphone X загварийн гар утасны дэлгэц, Macbook Pro загварын зөөврийн компьютерт мэдээлэл алдагдах зэрэг асуудал илэрчээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.channelnewsasia.com/news/business/apple-problems-iphone-x-macbook-pro-issues-10915690

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Их Британийн эдийн засаг 2016 оноос хойш хамгийн богино хугацаанд өндөр үзүүлэлттэй гарлаа

 

-Их Британийн эдийн засаг өнгөрсөн есдүгээр сараас хойш буюу гурван сарын хугацаанд 0,6 хувиар өсч шинжээчдийн анхаарлыг татжээ. Хамгийн сүүлд 2016 онд богино хугацаанд Их Британийн эдийг засаг 0,7 хувь болж өсч байсан байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.bbc.com/news/business-46151172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Alibaba" компанийн нэг өдрийн борлуулалтын дээд амжилт тогтоолоо

 

-Онлайн худалдааны оргил гэж болох Хятадын “Alibaba” компани өнгөрсөн ням гарагт нэг өдрийн дотор борлуулсан дүнгээрээ худалдааны шинэ амжилт тогтоожээ. Хятадын компани 85 секунтын дотор 1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бол дараачийн нэг цагт 10 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.

 

Дэлгэрэнгүй: https://www.bbc.com/news/business-46168996

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даатгалын салбар ашигтай ажиллаж цэвэр ашиг өссөн үзүүлэлттэй гарчээ

 

-Энэ оны III дугаар улиралд даатгалын салбарын цэвэр ашиг 14 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн даатгалын салабарын хөрөнгийн хэмжээ 327 тэрбум төгрөгт хүрч өссөн байна.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/232612

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндэсний чанарын шагналын эзэд энэ сарын 15-нд тодорно

 

-“Дэлхийн чанарын өдөр”-ийг угтан Үндэсний чанарын 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Үндэсний чанарын шагнал”-аар ААН, компани, байгууллагуудыг шалгаруулж шагнадаг билээ. Тэгвэл дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус аяны материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусч байна. Шагналын эздийг 11-р сарын 15-нд торуулах юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын зээлжих зэрэглэл "B тогтвортой" зэрэглэлд хүрлээ

 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоодог Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “–B” тогтвортой төлвөөс “B” тогтвортой болгон нэмэгдүүлжээ. Тус агентлагийн зээлжих зэрэглэл нь манай улсын “B” тогтвортой зэрэглэлээс дээш таван зэрэглэл байдаг бөгөөд хамгийн дээд түвшин нь “ААА” гэсэн зэрэглэл байдаг юм. Манай улсын хувьд дэлхийд зээлжих зэрэглэлээрээ доороос дээш гэж үзвэл дунд түвшинд байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл ийн өсөхөд нөлөөлсөн үндсэн гурван хүчин зүйлийг онцолжээ.  Үүнд: Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулахыг бодлогын түвшинд тавьж  хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж алдагдлыг ихээхэн хэмжээгээр бууруулж чадсан.

Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрсэн. Энэ өсөлт цаашид хадгалагдах төлөвтэй байгаа. Эдийн засгийн өсөлт бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр.

Гуравдугаарт,  ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон төсвийн бодлого боломжийн хэмжээнд хэрэгжиж байгаа гэсэн үнэлгээ бий.  Үүнийг дагаад олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж байгаа гэсэн үндсэн гурван хүчин зүйлийн нөлөөллийг эдийн засагчид онцолж байна.