"Rio Tinto" компани 41.2 сая ширхэг хувьцаагаа 2.1 тэрбумаар ам.доллараар худалдан авлаа

“Rio Tinto” компани өөрийн шууд оролцоотойгоор 41.2 сая ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдаж авах төлөвлөгөөгөө биелүүллээ. Ингэхдээ нэгж хувьцааг зах зээлийн ханшаас 14 хувиар бага буюу 69.69 австрали доллараар үнэлж, нийт 2.1 орчим тэрбум ам.доллар зарцуулсан байна. "Үлдсэн хэсэг болох 1.1 тэрбум ам.долларын хувьцаа худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ" гэж “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак мэдэгдлээ. “Rio Tinto” компани 2018 онд хувьцаа худалдан авах болон ногдол ашиг хэлбэрээр нийт 6.4 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчдээ өгнө гэдгээ зарлаад байгаа юм. Брокероор дамжуулан хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөр нь 2020 оны хоёрдугаар сард дуусгавар болох юм байна. Хамгийн сүүлд Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 1.66 хувиар өсөж, 82.58 австрали доллар болоод байна.