Монголбанкны орон нутаг дахь хэлстүүд 33 кг алт худалдан авчээ

Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори шинээр нээгдсэний дараа буюу аравдугаар сарын 25-ны байдлаар Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 25.6 кг алт худалдаж авсан байна. Харин Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 7.4 кг алт худалдаж авсан гэж мэдээллээ. Монголбанк алт худалдан авалтаа нэмэгдүүлэх нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх нэг чиглэл гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд орон нутагт дахин хоёр алтны сорьцын лаборатори нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Есдүгээр сарын байдлаар Монголбанк нийт 14.3 тонн алт худалдаж аваад байна.

Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авч гадаад валютын албан нөөцийн 760 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм