Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого оны эхний хагаст 580 тэрбум төгрөгт хүрчээ

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2018 оны эхний хагас жилд 580 тэрбум төгрөгт хүрсэн талаар Харилцаа, холбооны зохицуулах хороо мэдээллээ. Сүүлийн жилүүдэд энэ салбарын орлого тогтмол өсөж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд харилцаа, холбооны салбарын нийт орлого анх удаа нэг их наяд төгрөг давжээ. 2018 оны эхний хагас жилд тухайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлогын 56.7 хувийг үүрэн холбооны салбар дангаараа бүрдүүлсэн байна. Энэ нь жилийн өмнөхөөс 7.1 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Харин үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жилийн дүнгээр 5.4 хувиар өсөж, 3.9 саяд хүрчээ. Үүрэн холбооны хэрэглэгчдийн дийлэнх нь “Мобиком” болон “Юнител” группийг сонгон үйлчлүүлж байна. Сүүлийн зургаан жилийн үзүүлэлтийг авч үзвэл эдгээр хоёр компанийн зах зээлд эзлэх хувь ойртож байгааг Харилцаа, холбооны зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байгаа юм.

Шинэ мэдээ