"Гэрээнээс үүссэн маргаан түүнийг шийдвэрлэх арга зам" сэдэвт сургалт боллоо

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитр Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Иргэний эрх зүйн харилцаан дахь төрийн оролцоо ба төр, хувийн хэвшлийн хоорондын гэрээнээс үүссэн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх арга зам” сэдэвт сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын захиргаа, хуулийн хэлтсийн ажилчид дунд зохион байгууллаа.

Сургалт нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг олон улсын стандартын дагуу гэрээ байгуулах боломжоор хангах, үйл ажиллагааны явцад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэрээнээс үүссэн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлүүлэх талаар мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд тогтмол хамруулж, хэвшүүлэх зорилготой явагдлаа. Сургалтыг  УБХТ-ын дэргэдах Арбитрын дэд дарга А.Ариунболд нээж үг хэлсэн бол Өмгөөлөгч Б.Батбаяр “гэрээнээс үүссэн маргаан түүний өнөөгийн практик” сэдэвт илтгэл тавьж эхлүүлсэн. Мөн хөтөлбөрийн дагуу сүүлийн хэсэгт сургалтанд хамрагдсан хүмүүсийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж өндөрлөлөө.

Сургалтаар “Манай улсад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гэрээ, контракт ихээр хийгддэг. Олон улсын стандартад нийсэн, тогтсон гэрээний загвар байхгүйн улмаас төр болон хувийн хэвшлийн харилцаанд маргаан үүсэх, үүссэн маргааныг шийдвэрлүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний их хэмжээний хохирол амсаж байгаа нь энэхүү төрлийн асуудлыг шийдвэрлэх арга замыг олох хэрэгцээ, шаардлага байгаа нь харагдаж байна. Мөн шүүхийн бус арга замаар хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэх олон улсын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх” талаар яригдлаа.