Itzone: 2017 онд ажилтнуудаа мэргэшүүлэхэд 110 сая төгрөг зарцуулсан

 

Дотоодод технологийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа гэж “ITZone” компани үзэж байна. Тийм учраас мэргэжлийн экспертүүдийг дотоодод бэлтгэх зорилт тавьжээ. Дотоодын мэргэжилтнүүд олон улсын зах зээлд гарахад хараахан бэлэн биш байна гэж “ITZone”-ийн Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал мэдээллээ.

“ITZone”-ийн Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал

Үүнээс гадна олон улсын хэмжээнд дата домэйн зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа талаар “Dell Emc” компанийн системийн ахлах инженер Майкл Ким байр сууриа илэрхийлсэн юм. “Dell Emc” компани дотоодын зах зээлд 10 орчим компанитай хамтран ажилладаг байна.

Dell Emc” компанийн системийн ахлах инженер Майкл Ким

Өнгөрсөн бямба гарагт “Dell Emc”, “ITZone” компаниуд хамтран гэнэтийн аюулаас найдвартай хамгаалж, бизнесийн тасалдалгүй үйл ажиллагааг хангах үүрэгтэй “Mission Critical System” хариуцагч экспертүүдийн дунд "Dell Emc Hackathon" тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээний ялагчаар “Голомт” банк шалгарсан бол удаах байруудад “Юнител” групп, “Хас банк”-ны мэргэжилтнүүд шалгарчээ.

Шинэ мэдээ