БНХАУ-ын иргэд нууцаар хандив өргөдөг

Америкчууд жилд ДНБ-нийхээ 2%-тай тэнцэх хэмжээний хандив өгдөг бол Хятадууд дөнгөж 0,2%-тай тэнцэхүйц хандив өгдөг байна. Charities Air Foundation-ий гаргасан судалгаагаар улс орнуудыг иргэдийнх өгдөг хандивын хэмжээ, бусдад хэр тусалдгаар нь жагсаахад Хятад 140 улсаас 139-д оржээ.

 

Гэхдээ Хятадууд ихэнхдээ ойр дотны, хамаатны хүмүүстээ тус болдог ба үүнийгээ олон нийтэд зарлаад байдаггүй гэнэ. Мөн Хятадын Коммунист нам иймэрхүү хандив, тусламжийг сайшаадаггүй учир хувь хүн, байгууллагууд далдуур хандив их өгдөг гэнэ. Ихэнх буяны байгууллагууд нийгмийн эмзэг асуудлуудыг хөндөж байдаг учир энэ нь намын нэр хүндэд халтай гэж үздэг байна.