Р.Мэргэн: Нүүрсний экспорт эхний долоон сарын байдлаар 21 сая тоннд хүрлээ


Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн илтгэл тавилаа. Тэрээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн байдлыг танилцуулав. 

2015 онд манай улс 15 сая тонн нүүрс экспортолж байсан бол үүнээс хойш тогтмол өссөөр энэ оны эхний долоон сарын байдлаар 21 сая тоннд хүрчээ. Энэ жил тээвэр харьцангуй жигд байна. Гэсэн ч авто замаа шинэчлэх шаардлага бий. 

Манай улсад хүнд даацын нийт 14 мянган  машин тээвэрт үйлчилж байгаагаас 10 мянга нь Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тээвэр хийдэг. Нүүрсний экспортын хамгийн гол гарц нь Гашуун Сухайт гэдгийг эндээс харж болно.

Төмөр замын тухайд Алс Дорнодын чиглэлд нүүрс экспортлохын тулд Тавантолгой- Зүүн баян чиглэлд концессоор төмөр зам барих шийдвэр гарсан ба одоо хэлэлцээ үргэлжилж байна. Энэ төмөр зам 460 км урт, 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй. Таван толгой-Зүүн баянгаас цааш нь Ханги Мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатайг Р.Мэргэн дарга танилцуулав.

Бодлогын бичиг баримтын хувьд 2010 онд төрөөс төмөр замын чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг баталжээ.

Шинэ мэдээ