Долоо хоногийн арилжааны тойм

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 149.1 сая төгрөг буюу нийт 745,540,158.8 төгрөгийн арилжаа хийсэн байна.

  1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 39 компанийн 3,117,649 ширхэг хувьцаа 724,392,948.8 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 GOV ГОВЬ 6,489 208,007,940
2 LEND ЛэндМН ББСБ ХК 2,358,498 158,507,661
3 APU АПУ 239,866 138,925,403
4 MBW Монгол Базальт ХК 218,026 74,846,297
5 ERDN Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК 75,554 48,080,484

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК       3,166,623                 244,795,717
2 BUMB Бумбат-Алтай ХХК          708,068                 159,992,351
3 GLMT Голомт Капитал ХХК          439,113                 157,651,206
4 NOVL Новел инвестмент ХХК          219,621                 150,722,786
5 GAUL Гаүли ХХК          411,163                 118,071,87

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

  1. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 8-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 231-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 201 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  21,147,210 төгрөгөөр арилжсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 NOVL Новел инвестмент ХХК 402.00 42,294,420

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,302,390,281,612 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19841.58 нэгж болж өмнөх долоо хоногоос 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шинэ мэдээ