Инфляц өсөж, 8.8 хувьд хүрсэн шалтгаан

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци, улсын хэмжээнд

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци өнгөрсөн сард улсын хэмжээнд 7.7, Улаанбаатар хотод 8.8 хувь байв.  Инфляци сүүлийн хоёр сард идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлт нөлөөлжээ. Эдгээр дөрвөн төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 4.6 нэгж хувийг дангаараа эзэлж байна.

Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн

Нэр төрөл

Жин

Жилийн инфляцид эзлэх хувь

Хатуу түлш

0.03

1.62%

Мах

0.10

1.09%

Хүнсний ногоо

0.02

1.01%

Шатахуун

0.06

0.84%

Бусад

0.79

4.21%

Цаг агаарын нөхцөлөөс үүдэн хатуу түлшний үнэ өнгөрсөн оны 8-11 дүгээр сар болон 2018 оны эхний улиралд нийт 60 хувиар өссөн нь улирлын хандлагаас давсан үзүүлэлт байв. 

Махны үнэ зургаадугаар сарын дунд хүртэл өсч, оны эцэс рүү хямдардаг улирлын хандлагаасаа зөрж, долдугаар сарын дунд хүртэл өссөнөөр зургаа болон долдугаар сарын инфляцийг өсгөлөө.

Өнгөрсөн онд хураасан ургац бага (төмс, хүнсний ногооны ургац 2016 онтой харьцуулахад 20-40 хувиар буурсан) байснаас хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үеэс 10-50 хувиар өндөр хэвээр байна.

Тухайлбал, хүнсний ногооны бүлгийн үнэд хамгийн их нөлөөтэй бүтээгдэхүүн болох төмсний үнэ өмнөх оны мөн үеэс 85 хувь, луувангийнх 138 хувь, байцааны үнэ 39 хувиар өндөр байна.  Өмнөх жилүүдийн онцлогоос харахад шинэ ургац хураалттай холбоотойгоор долдугаар сард үнэ өсч, наймдугаар сард буурдаг.

Инфляцийн богино хугацааны төсөөлөлДэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол улсад импортолж буй шатахууны хилийн үнэ 40 орчим хувиар өссөнөөс дотоодын зах зээлд шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 250 орчим (тайлант оны 5-7 дугаар сард 130 орчим) төгрөгөөр нэмэгдлээ.

Нийлүүлэлтийн шокод өртөмтгий бараа, бүтээгдэхүүнийг хэрэглээний сагснаас хасч тооцсон суурь инфляци оны эхнээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 7.5 хувь өсөлттэй байна.

Эх сурвалж: mongolbank.mn