"БНХАУ, ОХУ, Монгол улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагаа 2018" форум болно

“Бүс ба замын боломжийг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бий болгох нь” сэдэвт Хятад, Монгол, Оросын эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагаа-2018 форум болон жижиг дунд аж ахуйн нэгжийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт ирэх наймдугаар сарын 17-19-нд Эрээн хотын Олон улсын хурлын ордонд болох юм. Арав дахь удаагийн энэхүү чуулга уулзалт нь Хятад Монгол Оросын төрийн тэргүүний зөвшилцлийн санаачилгын дагуу Хятад, Монгол, Оросын хөрш зэргэлдээ бүс нутгийн хамтын ажиллагаа болон хөгжлийг түргэсгэх, Хятадын “Бүс ба зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэх шинэ нөхцөл байдалд гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон үйл явдал болно.

Эрээн хот нь Хятад улс болон Өвөр Монголын умардад нээлт хийх чухал суурин болсны хувьд сүүлийн жилүүдэд чөлөөтэй харилцах хөгжлийн хандлагыг бий болгож, боомтын давуу талаа түшиглэн Хятадын “Бүс ба зам”-ын санаачилга,Монгол, Оросын холбогдох газар орнуудтай эдийн засаг худалдааны солилцоогоо тасралтгүй гүнзгийрүүлэх үйл ажиллагааны идэвхтэй бүс нутаг гэж талууд үзжээ. 

Шинэ мэдээ