БНСУ нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмжээ

Өмнөд Солонгос 2019 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 8350 вон буюу 7.37 ам.доллар байлгахаар тогтоов. Олон талын төлөөллүүд 19 цаг хуралдсаны үр дүнд энэхүү дүнг тогтоосон байна.

Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түүхэндээ анх удаа 8000 вон давсан тохиолдолд бөгөөд уг хэмжээ энэ жилийн хувьд 7530 вон буюу 6.67 ам.доллар юм. Одоогийн Ерөнхийлөгч Moon Jae-in 2020 он гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10000 вон буюу 8.86 ам.доллар болгоно гэсэн зорилт тавиад байгаа билээ.