Анхны цахиурын үйлдвэр нээлтээ хийлээ

Дотоодын хүнд үйлдвэрлэлийн салбарт экспортын үйлдвэрийн тоо нэгээр нэмэгдлээ. Японы "Мegatech" корпораци Дорноговь аймгийн Сайхандулаан суманд цахиур олборлох, баяжуулах үйлдвэр байгуулж, нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр нь энэ төрлийн түүхий эдийг боловсруулж, экспортлох анхны үйлдвэр болж байна. 10 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү үйлдвэр сард 200-400 тонныг баяжуулах хүчин чадалтай талаар Ууул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Мөн тус аймгийн Сайншанд суманд 20 сая ам.доллларын хөрөнгө оруулалтаар боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа ажээ. "Мegatech" корпораци нь Япон дахь өөрийн металлургийн үйлдвэрийн түүхий эдийг Монголоос бэлтгэн авaх бэлтгэлээ ийнхүү хангаж байна.

Шинэ мэдээ