Голомт банкны картаар үйлчлэгч байгууллагууд дата анализыг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлнэ

Харилцагч таны аль бүтээгдэхүүнийг худалдан авч, ямар үйлчилгээг түлхүү сонгож байна вэ? Энэ асуултын хариултыг мэдсэнээр бизнесээ амжилттай удирдаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэх юм. Иймд Голомт банкны хамт олон картаар үйлчлэгч байгууллагууддаа дээрх асуултын хариуг өгөх Аналитик платформыг танилцууллаа. Өмнө нь Голомт банкны картаар үйлчлүүлэгч байгууллагууд зөвхөн хуулгаа хардаг байсан бол тус платформыг ашигласнаар өөрийн ПОС терминалын гүйлгээг илүү дэлгэрэнгүй харах, сүүлийн үеийн шинэ технологи болох Machine Learning, AI программ дээр суурилсан анализыг бизнестээ ашиглах боломжтой болж байна. Голомт банкнаас харилцагчдадаа бас нэгэн шинэ бүтээгдэхүүн зориулж байгаагаа энэ үеэр танилцуулсан нь Мерчант аппликейшн байлаа. Картаар үйлчлэгч байгууллагууд өмнө нь Пос төхөөрөмжтэй холбоотой дуудлагыг заавал банк руу утасдаж, аль нэг салбарт хандаж шийдвэрлүүлдэг байсан бол одоо тус аппликейшныг ашиглаж дуудлага өгөх боломжтой болж байна. Түүнчлэн харилцагчдадаа хөнгөлөлт урамшуулал олгох хүсэлтээ тус аппликейшнээр илгээснээр банк түүнийг нь зорилтот харилцагчдадаа хүргэх юм. Мөн та Голомт банкны карт эзэмшигч бол хаанаас, ямар хөнгөлөлт авах боломжтойг Мерчант аппликейшнаас мэдэх боломжтой юм