Apple-ийн "error 53" алдаанд торгууль ногдууллаа

Apple-ийн "error 53" алдаанд Австрали торгууль ногдуулжээ

Австралийн шүүх байгууллага Apple компанид есөн сая австрали долларын торгууль ногдуулжээ. Үүний шалтгаан нь Apple компанийн IPhone, iPad загварын гар утас, таблет хэрэглэгчид ямар нэгэн алдаа үүссэн тохиолдолд засварчинд ханддаг байна. Засварчин засч чадахгүй байгаа тохиолдолд хэрэглэгчид Apple-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд ханддаг ч задаргаа орсон гэж засахаас татгалздаг байна. Аргаа барсан хэрэглэгчид Австралийн хэрэглэгчийн төлөөх байгууллагад гомдол гаргасан байна. Ихэвчлэн 'error 53' гэсэн бичиг гарч ирдэг нь Apple компанийн утас, таблетад түгээмэл тохиолддог алдаа гэнэ.  

Австралийн хэрэглэгчийн төлөөх газар Apple компанийг хэрэглэгчийнхээ хүсэл шаардлагыг биелүүлдэггүй, буруу мэдээлэл өгдөг зэргээр Холбооны шүүхэд өгсөн юм. Шүүхийн мэдэгдэж байгаагаар “Apple-ийн гар утас, таблетад ямар ч алдаа гарсан бай компани засч өгөх дүрэмтэй. Ингэж хэрэглэгчдийг хохироож болохгүй’ гэжээ. Австралид яг ийм гомдолтой байгаа 275 хэрэглэгч байгаа бөгөөд эдгээр хүмүүст алдаатай бүтээгдэхүүний оронд шинээр сольж өгөхийг шаардаад байгаа юм.