Монгол Улсын аялал жуулчлалын гол ЧИГЛЭЛҮҮД

Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна.

Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.

Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэж, энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.

Холбогдох яам, агентлаг, бусад газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна.

Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ.

МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛ

ҮСГЭН КОД

ЧИГЛЭЛ ДУГААР

КОД

ЗАМНАЛ

ГОЛ ҮЗМЭР

MR

100

 

Замын-Үүд боомт – Сайншанд хот – Улаанбаатар хот - Дархан хот – Алтанбулаг боомт

Нүүдэлчдийн нийслэл, Цайны зам, нүүдэлчдийн амьдрал

SR

10

MR110/sr

Сайншанд хот – Баруун Урт хот

Тал нутаг, цагаан зээр, нүүдэлчдийн амьдрал

SR

20

MR120/sr

Сайншанд хот – Эргэлийн зоо – Хатанбулаг сум – Ханги боомт

Тал нутаг, аялал жуулчлалын цогцолбор, Их суврага

SR

30

MR130/sr

Шивээ-овоо сум – Их газрын чулуу – Мандалговь хот

Их нарт, Их газрын чулуу, тал нутаг, нүүдэлчдийн амьдрал

SR

40

MR140/sr

Айраг өртөө – Бор-Өндөр тосгон – Баянмөнх сум – Чингис хот

Тал нутаг, цагаан зээр, нүүдэлчдийн амьдрал

MR

200

 

УБ – Өвөрхангай – Баянхонгор - Говь-Алтай – Ховд - Баян-Өлгий

Алтайн уулс, Олон ястны өв соёл, нүүдлийн соёл

SR

10

MR210/sr

Арвайхээр хот – Гучин-Ус сум – Богд сум – Хонгорын гол – Баяндалай сум

Тэвш уулын дурсгал, Арц богд, Их богд, Хонгорын элс

SR

20

MR220/sr

Алтай хот – Цагаанчулуут (ЗА) сум – Улиастай хот

Тайшир УЦС, Ганцын даваа

SR

30

MR230/sr

Ховд хот – Өлгий (УВ) сум – Улаангом хот

Цамбагарав уул, Толбо нуур, Үүрэг нуур, Хархираа уул

SR

40

MR240/sr

Ховд хот – Хар-Ус нуур – Эрдэнэбулган сум – Улиастай хот

Хар ус нуур, Хомын тал тахь, Монгол элс

SR

50

MR250/sr

Өлгий хот – Улаанхус сум -  Алтай таван богд уул – Хурган нуур – Сагсай сум

Цагаан гол, Мөсөн гол, Алтай таван богд оргил, Хурган нуур,

SR

60

MR260/sr

Өлгий хот – Цагааннуур сум – Үүрэг нуур – Түргэн сум – Улаангом сум

Үүрэг нуур, Хархираа, Түргэний уулс, олон ястны соёл

MR

300

 

Улаанбаатар хот – Хархорин сум – Цэцэрлэг хот – Тосонцэнгэл сум – Түдэвтэй сум – Улаангом хот

Элсэн тасархай, Хархорин, Тайхар, Чулуутын хавцал, Хангайн нуруу

SR

10

MR310/sr

Хархорин сум – Шанхийн хийд – Хужирт сум – Зүүнбаян-Улаан сум

Бат-Эрдэнэзуу, Шанх хийд, Хангайн нуруу, нүүдэлчдийн соёл

SR

20

MR320/sr

Хархорин сум – Шанхийн хийд – Бат-Өлзий сум – Улаанцутгалан – Төвхөн хийд

Хархорин, Шанх, Үүртийн тохой, Улаан цутгалан, Төхөн хийд

SR

30

MR330/sr

Хархорин сум – Хөшөө цайдам цогцолбор – Өгий нуур

Хөшөө цайдам, Улаан худаг, Өгий нуур, нүүдэлчдийн соёл

SR

40

MR340/sr

Их-Уул (ЗА) сум – Жаргалант (ХӨ) сум – Шинэ-Идэр сум – Мөрөн хот

Тарвагатайн нуруу, Сангийн далай нуур, Дэлгэр мөрөн

SR

50

MR350/sr

Тосонцэнгэл (ЗА) сум – Тэлмэн сум – Улиастай хот – Отгон сум – Отгонтэнгэр хайрхан

Идэр гол, Хангайн нуруу, Отгонтэнгэр, нүүдэлчдийн амьдрал

MR

400

 

УБ – Лүн – Дашинчилэн – Булган – Хутаг-Өндөр – Их уул – Мөрөн - Хатгал

Чинтолгой, Хар балгас, Хангайн нуруу, нүүдэлчдийн соёл, айраг

SR

10

 

Шинэ мэдээ