Хөрөнгийн биржийг хувьчлах бэлтгэлийг хангаж байна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 23.0 тэрбум төгрөг болгожээ.

Мөн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн яам ажилладаг. 2017 онд улсын төсвөөс дээрх хэмжээний санхүүжилт олгосныг ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж тусгав гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.

Өнгөрсөн сарын 23-нд болсон Засгийн газрын хуралдаанаар МХБ-ийг хувьчлах шийдвэр гаргасан юм.  Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлд МХБ, МИАТ, Төрийн банк багтсан юм. Гэхдээ УИХ-аас үндсэн чиглэлийг эцэслэн батлах ёстой.     

Шинэ мэдээ