Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Qatar Airways” компаний гүйцэтгэх захирал Акбар Ал Бакер миний ажлыг зөвхөн эрчүүд л хийж чадна хэмээн хэлж олны дургүйцлийг хүргэлээ. Түүний хувьд саяхан эрчүүд дийлэнхийг бүрдүүлдэг Олон улсын агаарын тээврийн холбооны ТУЗ-ийн даргаар томилогдоод байсан юм.

 

Дэлгэрэнгүй: https://www.theguardian.com/business/2018/jun/05/qatar-airways-akbar-al-baker-airline-iata

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Голландын “Philips” компани зүрхний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “EPD” компанийг 292.1 сая ам.доллараар худалдан авах гэж байна. Хэрвээ “Philips” компани “EPD”-ийг худалдан авч энэхүү зах зээлд орж ирэх юм бол тэднийг 2 тэрбум ам.доллар гаруй зах зээл хүлээж байгаа юм.

 

-Дэлгэрэнгүй: https://www.reuters.com/article/us-philips-m-a/philips-to-buy-heart-rhythm-disorder-specialist-epd-solutions-for-2921-million-idUSKCN1J10IZ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Их Британий “Arm Holdings” компани Хятад дахь “Arm Technology” компанийхаа 51 хувийг 775 сая ам.доллараар худалдахаар зэхэж байна. “Arm Holdings”-ийг 2016 онд “Softbank” 32 тэрбум ам.доллараар худалдан авч байлаа.

 

-Дэлгэрэнгүй: https://hiswai.com/company/softbanks-arm-holdings-to-sell-majority-stake-in-china-business/

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 431,431 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Алтайн Зам' (AZH+14.98) болон 'Багануур' (BAN+7.89) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Мерекс' (MRX-8.79) болон 'Материалимпекс' (MIE-5.26%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 19,768.33 нэгж болж 0.1 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,458,801,564,817 төгрөг боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Тендер шалгаруулалтын нэр: Нэгдсэн системд зориулсан сервер, сүлжээний тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: СЗХ/201803003

Санхүүгийн зохицуулах хороо эрх бүхий тендерт оролцогчдоос Нэгдсэн системд зориулсан сервер, сүлжээний тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.news.mn/c/3?id=280365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд туслалцаа үзүүлэх зорилт бүхий “Нийслэлийн Инновацийн өдөрлөг” боллоо.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/226554

Шинэ мэдээ