М-Си-Эс Проперти ХХК Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн салбартаа анхдагч компани боллоо

“М-Си-Эс Проперти” ХХК 2017 оны гуравдугаар улирлаас Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн билээ.

Улмаар 2018 оны 1 дүгээр сарын 25-нд Олон улсын IAF (International Accreditation Forum) болон JAS-ANZ-ийн итгэмжлэгдсэн Австралийн BCert компаниар баталгаажсан ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын олон улсын гэрчилгээгээ хүлээн авсан. Тэгвэл Олон улсынISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартын гэрчилгээг 2018.04.12-нд, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын олон улсын гэрчилгээгээ 2018.05.14-нд тус тус гардан авч, Нэгдсэн менежментийн Олон улсын тогтолцоог нэвтрүүлж, баталгаажуулсан салбартаа анхдагч монгол компани боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд байгууллагын бүх үйл явцыг уялдуулах, ажлын давхардлыг арилгах, Байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээнд оффисын цаасны хэрэглээг 3 хувь бууруулах болон эрчим хүчийг 10 хувь багасгах, хог хаягдлын 10 хувийг дахин боловсруулалтын компанид өгөх, ХАБЭА-н менежментийн тогтолцооны хүрээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх замаар осол гэмтлийг тэглэх зорилт тавин ажиллаж байна. М-Си-Эс Проперти ХХК-ийн хамт олон зорилт хөтөлбөрүүдийг компанидаа хэрэгжүүлэхээс гадна гүйцэтгэгч компаниудад таниулан, хамтран ажиллаж эхэлжээ.