Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын 223 мянган хүн шинээр ажилд орж ажилгүйдлийн түвшинг 3.8-д хүргэн 1969 оноос хойш хамгийн доод түвшинд хүрчээ. АНУ-д ажил эрхлэлтийн нас 25-54 буюу хамгийн идэвхтэй үедээ байгааг мөн харуулсан байна.

 

Дэлгэрэнгүй: http://www.cbc.ca/news/business/us-jobless-employment-1.4687196
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ-ын зах зээлийн зохицуулах хорооноос гар утасны чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Qualcomm” компанийн “NXP Semiconductors”-ийг 44 тэрбум ам.доллараар худалдан саналыг хянаж байгаа гэдгээ мэдэгдлээ.

 

Дэлгэрэнгүй: https://www.competitionpolicyinternational.com/china-gove-stil-reviewing-qualcomm-nxp-deal/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Apple” компани IOS системийн 12 дахь хувилбараа танилцуулна гэдгээ мэдэгдлээ. “Apple” компаниас зохион байгуулдаг “Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулган” энэ сарын 4-8-ны өдрүүдэд Сан Хосед зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд тус чуулганаар танилцуулагдах юм байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnet.com/news/apples-wwdc-2018-forget-the-gadgets-its-all-about-services-and-software/

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Канад улсын “Эрдэнэ ресурс девелопмент” ХХК өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэйгээр Эрдэнийн хувьцааг арилжаалахаар боллоо.

 

Дэлгэрэнгүй: https://www.news.mn/c/4?id=280136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 1,034,181 ширхэг хувьцаа арилжсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 16  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ADU+14.99 хувь, "Алтайн Зам" AZH+14.97 хувиар буюу хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" HBO-13.43 хувь, "Материалимпекс" MIE-13.00 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19,836.85 нэгж болж 0.94 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 64 тэрбум 66 сая 733 737 төгрөг боллоо. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголбанкинд хэрэгжиж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд одоогийн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системийг сольж, олон улсын стандартад нийцсэн Автомат Клиринг Хаус буюу ACH+ системийг нэвтрүүлэх гэж байна.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/226406