Шунхлайчууд “Маамуу нааш ир” өдөрлөгийг зохион байгууллаа

25 жилийн ойтойгоо золгож байгаа Шунхлай компани ажилчдынхаа ар гэр, эрүүл мэндэд алхам тутамд нь анхаарч, нийгмийн асуудалд нь санаа тавих

үүднээс урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр тэд эх үрсийн баярыг тохиолдуулан ажилчдаа үр хүүхдүүдтэйгээ нэг өдрийг

хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгож “Маамуу нааш ир” хөгжөөнт өдөрлөгийг зохион байгууллаа. 


Энэхүү өдөрлөгийн үеэр хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатрууд амилж хамтдаа зургаа авхуулахаас гадна, тоглоомын өртөөгөөр аялсан юм.
Мөн өдөрлөгийн үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааны

дүнг гаргалаа. Уралдаанд 5-10 болон 11-16 насны хоёр ангиллаар хүүхдүүд нийт 85 бүтээл ирүүлсэн юм.

Шинэ мэдээ