Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Европын “Airbus” компани “Urban Air Mobility Unit” нэртэй шинэ салбар нэгжээ байгууллаа. Тус салбар нь цахилгаан хөдөлгүүр болон автомат жолоодлоготой нисдэг таксинууд хөгжүүлэх төсөл боловсруулах юм байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.bloomberg.com/news/articles/2018-05-28/airbus-steps-up-push-for-flying-taxis-on-demand-helicopters

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Өмнөд Африкийн “Gourmet Grubb” компани тусгай төрлийн шавжнаас гаргаж авсан сүүг худалдаанд гаргаж эхэллээ. Энэхүү сүү нь уураг болон цайр, кальциар баялаг ирээдүйн супер хүнс болох болно гэжээ.

 

Дэлгэрэнгүй: https://www.cbsnews.com/news/cockroach-milk-superfood-trend-entomilk/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Америкийн тавьсан хоригоос болон өдөр ирэх тусам байдал нь хүндрээд байгаа “Rusal” 10 сар гэхэд Д.Трамп хоригоо цуцлахгүй бол энэ оны бүтээгдэхүүний гарц 70 хувиар буурах магадлалтай болж иржээ.

 

Дэлгэрэнгүй: https://www.limerickleader.ie/news/home/315683/aughinish-crisis-trump-sanctions-could-see-70-cut-in-rusal-output.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Coca Cola” комапни анх удаа согтууруулах ундаа худалдаанд гаргасан байна. “Lemon Do” хэмээх нэртэй нимбэгний амттай хийжүүлсэн ундааны согтууруулах бодисын хэмжээ нь 3-7 хүртэл хувьтайгаар худалдаанд гарчээ.

 

Дэлгэрэнгүй: http://www.bbc.com/news/world-asia-44276218

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Сүүлийн хагас жилийн хугацаанд дотоодод дөрвөн компани IPO хийгээд байна. Өөрөөр хэлбэл 2008 оноос хойш анх удаа хагас жилийн хугацаанд ийм тооны IPO-ийг хөрөнгийн зах зээлд амжилттай гаргаад байгаа юм. Хөрөнгийн зах зээл идэвхжиж, дараалан гарсан дөрвөн IPO амжилттай болж байгаатай зэрэгцээд шинээр энэхүү зах зээлд орох компаниуд нэмэгдэх хандлагатай байгааг “Би Ди Сек”, “Бумбат Алтай”, “Мирэ Ассет Секьюритис” зэрэг үнэт цаасны компаниуд мэдээлж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 4,261,959 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Алтайн Зам' (AZH+14.95) болон 'Махимпекс' (MMX+7.81) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Силк Нэт' (GFG-14.99)  болон 'Хөх Ган' (HGN-13.27%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаасыг 101.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр 'TOP 20' индекс 19,818.69 нэгж болж 1.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,481,777,522,113 төгрөг боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд татварын өр төлөх хугацааг тухайн татвар төлөгчид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой байхаар тусгасан байна.

Шинэ мэдээ