Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Pepsico” компаний жимс ногооны хөнгөн зууш үйлдвэрлэгч “Bare Foods”-ийг худалдаж авахаа зарлалаа. Сүүлийн үед хэрэглэгчид илүү эрүүл хүнс хэрэглэх сонирхолтой болж, энэ төрлийн хүнсний эргэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор томоохон компаниуд жижиг үйлвэрүүдийг худалдаж авч байгаа юм.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/05/25/pepsi-to-buy-fruit-and-vegetable-snack-maker-bare-foods-for-less-than-200-million-source-says.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын “Blackstone” компани Австралийн үл хөдлөх хөрөнгийн “Investa Office Fund” компанийг 2.3 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавилаа. Өнгөрсөн жил “Investa Office Fund”-ийг “Cromwell” худалдаж авах санал тавьж байсан билээ.

 

Дэлгэрэнгүй: https://www.reuters.com/article/us-investa-office-fund-m-a-blackstone-gr/blackstone-offers-23-billion-for-australias-investa-office-fund-idUSKCN1IT003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг эрс нэмэгдэж эхэллээ. Аж үйлдвэрийн компаниудын ашиг өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх жилийнхээс 21.9 хувиар өссөн байна.

 

Дэлгэрэнгүй:https://news.cgtn.com/news/774d544f31454464776c6d636a4e6e62684a4856/share_p.html

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ОХУ-ын “Rosneft” компани Монголын шатахуун импортлогчдод бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгууллаа. Санкт Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр “НИК”, “Магнай Трейд”, “Сод Монгол” зэрэг 12 компани гэрээгээ сунгасан байна. Сунгасан гэрээний мөнгөн дүн 2.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Монгол базальт” компани хоёрдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн. Тэгвэл арилжааны эхний өдөр хувьцааны ханш 7.98 хувиар өсч, 410.32 төгрөгт хүрээд байгаа юм. Мөн нийт 1.2 сая ширхэг хувьцаа борлуулж арилжааны дүн 509 сая төгрөгт хүрчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 1,617,344 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Хүннү Менежмент' (HBZ+14.99%) болон 'Алтайн Зам' (AZH+14.97) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Баян-Алдар' (VIK-15.00) болон 'АйТүүлс' (ITLS-7.40%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 19,489.17 нэгж болж 2.25 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,468,059,848,001 төгрөг боллоо.