"Монгол Базальт" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ 3 дахин давжээ


Хөрөнгийн биржээс энэ онд  хийж буй хоёр дахь IPO болох “Монгол Базальт” ХК нь нийт хувьцааны 30 хувь буюу 16 сая 925 100 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдөр хаасан. “Монгол Базальт” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 3,086 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 53 сая 562 855 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнг даруй 3.1 дахин давсан үзүүлэлт боллоо.


“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг маргаашийн дотор Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх юм.  Ингэснээр СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм байна.

Шинэ мэдээ