Төгрөгийн сэргэлт эдийн засгийн эерэг хандлагыг илтгэж байна гэлээ

Монгол улсын эдийн засгийн байдал 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар ямар дүр зурагтай байгааг Монголбанкнаас өчигдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөнгөний урсгал 30 хувиар нэмэгджээ. Тэр дундаа нийт хадгаламж 144.5 тэрбум төгрөгөөр өссөний 55 хувийг төгрөгийн хадгаламж зээлж, ам.долларын хадгаламж буурсан байна. Эдгээр үзүүлэлт монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ бага ч гэсэн өсч байгааг харуулж буйг Монголбанкнаас мэдээллээ. Манай улсад 2018 оны нэгдүгээр улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Үүний дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэжээ.

Шинэ мэдээ