Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

-Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч дэлхийн томоохон компани “Rio Tinto” групп Австрали улсад байрлах төмрийн хүдрийн уурхайгаас автомат жолоодлоготой галт тэргээр тээвэр хийх зөвшөөрөл авсан тухайгаа мэдэгджээ. Автомат жолоодлоготой галт тэрэг нь хүний удирдлагатай хөдөлдөг галт тэргээс 20 хувиар илүү хурдан тээвэр хийж байгааг мэргэжилтнүүд туршилтын явцад тогтоосон байна. 2018 оны эцэс гэхэд энэхүү төслийг хэрэгжүүлж дуусна хэмээн тооцоолж байгаа юм.

 

-“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Mode 3” загвар буюу хоёр хөдөлгүүртэй автомашинаа ирэх долдугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлжээ.

 

Дэлгэрэнгүй: http://money.cnn.com/2018/05/20/news/companies/elon-musk-tesla-model-3-performance-version/index.html

 

-Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялалт байгуулсан ч ихээхэн хэл амтай сонгууль болж өнгөрлөө. Хэдийгээр Николас Мадуро түүнтэй саналаар хамгийн дөхсөн Хэнри Фалконоос дөрвөн сая гаруй саналаар илүү байсан ч АНУ болон сөрөг хүчний удирдагч Жавиар Бартучи нар эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.theguardian.com/world/2018/may/20/venezuela-president-nicolas-maduro-election

 

-ОХУ-ын бохир мөнгө Английн үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байгаа тухай яригдаж эхэллээ.

 

Дэлгэрэнгүй: http://www.euronews.com/2018/05/21/russian-dirty-money-puts-uk-national-security-at-risk-say-mps

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

-“World Economics”-оос гаргасан судалгаагаар Монголын борлуулалтын менежерүүдийн индекс огцом өсч 63.4 нэгж болжээ. 2018 он гарснаас хойш бизнесийн итгэлийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдаж байгаа ч бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард огцом өссөнийг “World Economics” байгууллага тайландаа дурьдсан байна.

 

-Монгол улсад бүртгэлтэй IPTV хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 242 мянга шахамд хүрсэн гэдгийг Харилцаа холбоо зохицуулах хороо мэдэгджээ. 2017 онд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлогын 11.7 хувийг IPTV үйлчилгээ бүрүүдсэн байна.

 

-Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаагаар банкны систем дэх чанаргүй зээл дөрөвдүгээр сарын байдлаар 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны энэ үеэс 10.8 хувиар өсчээ. Чанаргүй зээлийн 47.1 хувь Монголын эдийн засгийг авч явдаг гэгдэх уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт хуримтлагджээ.

 

-Эдийн засгийн чуулганаар “Rio Tinto” группийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнауд Суаратийн хэлсэн үг: Монгол улс татвар рояалти төлбөр гэх мэт асуудлаар гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд байгалийн баялгаа ашиглан хөгжих бүхий л нөөц бололцоо байна. Дэлхий даяараа “Оюутолгой”-ийн бүтээн байгуулалтыг ажиглаж байна.

Шинэ мэдээ