Монгол борлуулалтын менежерүүдийн индекс огцом өсчээ

Тавдугаар сард Монголын борлуулалтын менежерүүдийн индекс огцом өсөж, 63.4 нэгж болсон талаар “World Еconomics” байгууллага мэдээллээ. Ингэснээр индекс сүүлийн дөрвөн сар дараалан өсөлттэй гарч байгаа аж. 2018 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, 6.1 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна  2018 он гарснаас хойш бизнесийн итгэлийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдаж байгаа ч бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард огцом өссөнийг “World Еconomics” байгууллагын тайлангаас харж болохоор байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр инфляц дөрөвдүгээр сарын байдлаар зургаан хувьтай, өмнөх саруудынхтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан юм. Монголбанкны үзэж байгаагаар инфляц энэ онд зорилтот түвшин болох найм орчим хувьд тогтворжих төлөвтэй байгаа ажээ.

Шинэ мэдээ