ЭЗФ: "Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт" сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна

“Монголын эдийн засгийн форум 2018” үдээс хойш дараахь зургаан салбар хуралдаанаар үргэлжилж байна. Салбар хуралдаанд Б.Батжав /Монголын Архитекторын Эвлэл/, Д.Ончинсүрэн /Улаанбаатар хотын Худалдааны Танхимын гүйцэтгэх захирал/, Б.Одсүрэн /Метро Девелопмент/, хотын дарга С.Батболд тэргүүтэй хүмүүс оролцож санал солилцож байна. Санхүү ба хөрөнгийн зах зээлийн Өнөөдөр ба Ирээдүй - Хариуцлагатай уул уурхай ба Хүртээмжтэй өсөлт - Аялал жуулчлал ба Агаарын тээвэр - Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого - Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл - Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт. Салбар хуралдаануудад төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага, тухайн салбарын мэргэшсэн судлаач, эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж, чуулганд оролцогсодтой санал солилцож байна.

Шинэ мэдээ