Эдийн засгийн чуулганд бүх яамдын төлөөлөл хувийн хэвшлийнхэн, 18 аймгийн засаг дарга нар оролцож байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын Төрийн ордонд эхэллээ. Чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын төлөөлөл болон хувийн хэвшлийнхэн, 18 аймгийн Засаг дарга оролцож байна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ жилийн эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор хоёр өдөр зохион байгуулагдана. “Монголын эдийн засгийн форум” ТББ-аас энэ онд хоёр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сард “Төр хувийн хэвшлийн хэлэлцүүлэг” байсан билээ. Харин хоёр дахь нь tэнэ удаагийн эдийн засгийн чуулган болж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чуулганы хөтөлбөрөөс харахад дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого”, “Халамжаас бүтээмж рүү”,” Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт-Блокчэйн”, “Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт”, ”Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд”, “Хувьчлалын бодлого”, “Аялал жуулчлал-Агаарын тээвэр”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл, “Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт”, “Монгол Улсын Брэндинг”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” зэрэг өргөн сэдвийн хүрээнд төрийнхөн, хувийн хэвшлийнхэн, салбарын судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл санал бодлоо солилцоно. Төр засгийн төлөөллийнхөн ирц, идэвх өндөртэй оролцохгүй бол хувийн хэвшлийнхээ аваад заал хаяж гарч явна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав өнгөрсөн долоо хоногт анхааруулсан нь өмнөх долоон удаагийн чуулганы хамгийн дутагдалдтай дүр зургийг илэрхийлсэн хэрэг байсан юм.

Шинэ мэдээ