Ойрын гурван жилд 48 мянган айлын орон сууц ашиглалтад орно

Монгол Улсын хэмжээнд орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ээлжит судалгааг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “МИК” ОССКийн захиалгаар “Тэнхлэг зууч” компани хийснийг өчигдөр танилцууллаа. Судалгаагаар нийслэлд 2017 оны байдлаар 380 мянган өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164 мянган өрх нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байгаа гэв.

Эрэлтийн хувьд нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь буюу 35.4 мянган өрх, орон нутгийн 12.2 хувь буюу 14 мянган өрх орон сууц худалдан авах чадамжтай гэж хариулжээ. Харин нийлүүлэлтийн хувьд, Улаанбаатар хотод 62.3 мянган айлын орон сууцны 427 төсөл, орон нутагт 13 мянган айлын 136 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүнээс ойрын гурван жилд нийслэлд 38.5 мянган айлын, орон нутагт 10.8 мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 5822 айлын орон сууц бэлэн борлуулагдаж байгаа бөгөөд үүнээс 4622 нь 80 метр квадратаас доош талбайтай байна. Борлуулалтын дундаж үнэ нэг метр квадрат нь 2.1 сая төгрөг байна.

Шинэ мэдээ