ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН ОРЛОГО I УЛИРАЛД 35.8 ХУВИАР БУУРЧЭЭ

 

 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр даатгалын хураамжийн орлого 2018 оны эхний улиралд 4.7 хувиар буурч, 35 тэрбум төгрөг боллоо. Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум төгрөгөөр буурахад эд хөрөнгийн даатгалын орлого 35.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин даатгалын нөхөн төлбөрт 11.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Монголын даатгагчдын холбоо зах зээлийн олон талын оролцогч нарыг нэгтгэх зорилгоор албан ёсны нэрээ Монголын даатгалын холбоо болгон өөрчлөөд байгаа юм. Тус холбоо хүний амь нас, эрүүл мэндийг үнэлэх аргачлал бий болгох, даатгалын үйл ажиллагааг даатгалын зуучлагчийн зохицуулалтаар дэмжинэ. Мөн нөхөн төлбөрийн стандартыг боловсруулах зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаа мэдэгдээд байна.

Шинэ мэдээ