"Erdene Resource Development" корпорацийн хувьцаа өсчээ

 

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт  Эрдэнэ Ресурс Девелопмент Групп компанийн Алтан нар полиметал төслийн нөөцийн хэмжээ урьдчилан тооцоолж байснаас өндөр гарсан талаар мэдээлэл гарчээ. Голчлон алт олборлох энэхүү уурхай нь алтны нөөц нь 208 хувиар /дор хаяж 172%/ илүү байгаагийн дээр алтны харьцуулсан зэрэглэл нь 18 хувиар өндөр гарсан байна. Канадын  Халифакс, Нова Скатиа компанийн хөрөнгө оруулалттай Эрдэнэ Ресурс компанийн ерөнхийлөгч Питер Акерлейгийн тодотгосноор “Бид энэхүү уурхайн нөөц болоод түүхий эдийн зэрэглэлд гарсан томоохон өсөлтөд сэтгэл хангалуун байгаа. Одоо ч бидний үргэлжлүүлэн өрөмдлөг хийсээр байгаа Баян Хөндий төслөөс ердөө 16 км-ийн зайд орших Алтан нар уурхайн төсөл 2018 оны гуравдугаар улиралд гайхалтай үр дүн авч ирнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү мэдэгдэл гарснаас хойш өнгөрсөн жилийн тавдугаар сард 1,35 канад доллартай тэнцэн хаагдаж байсан Эрдэнэ Ресурсын хувьцааны үнэ 2,63 хувиар өссөн байна. Ноён Питер Акерлейгийн дурдсанаар тус уурхайг нийт ашигт малтмалын 90 гаруй хувь нь ойролцоогоор 150 метрийн гүнд оршиж буй гэнэ. 2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Алтан нар төсөл нь 2015 оныг хүртэл 10,819 метр өрөмдлөг хийгээд байсан бөгөөд 2015 оны гуравдугаар улирлаас 2017 оныг дуустал он 7,782 метр гүнтэй өрөмдлөг хийсэн байна.