Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Файл хуваалцах програм хангамжийг үзүүлдэг “Dropbox” нээлттэй хувьцаат компани болсноос хойших анхны санхүүгийн тайланг танилцуулсан нь шинжээчдийг гайхшрууллаа. “Dropbox”-ийн нэгдүгээр улирлын борлуулалтын орлого 28 хувиар өсч 316.3 сая ам.долларт хүрсэн байна.

 

Дэлгэрэнгүй: http://www.businessinsider.com/dropbox-q1-2018-earnings-revenue-eps-analysis-2018-5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Алдарт “Burberry” брэндийн нийт хувьцааны 6.6 хувийг буюу 27.6 сая ширхэг хувьцааг эзэмшиж байгаа Бельгийн тэрбумтан Альберт Фрер өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарахаар болжээ. Альберт Фрер хөрөнгө оруулалт олон төрөлд хийж капиталаа нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд энэ шийдвэрийг гаргасан байна.

 

-Дэлгэрэнгүй:http://www.thejakartapost.com/news/2018/05/09/burberry-slumps-after-billionaire-frere-sells-66-stake.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Их Британий хамгийн том сүлжээ дэлгүүр “Sainsbury”-д “ASDA”-г 73 салбараа зарах ёстойг онцоллоо.

 

Дэлгэрэнгүй: http://www.bbc.com/news/business-44072796

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ болон АНУ-ын хоорондох худалдаа наймааны талаарх албан ёсны уулзалт болох гэж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэлэхдээ өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын шилдэг эдийн засагч, зөвлөх Лью Хэ ирэх долоо хоногт Вашингтонд ирэн ерөнхийлөгчийн эдийн засгийн багтай хамт яриагаа үргэлжлүүлнэ” гэжээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/05/11/trade-tariffs-us-and-chinese-officials-to-meet-in-washington-friday.html

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Сүүлийн үед Оюутолгой дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа “Turquoise Hill Resources” компанийн захирал Жеффери Тайгесен Оюутолгойн гэрээн асуудлаар хорих 461-ээр ангид хоригдон шалгагдаж байгаа С.Баяр болон Ч.Сайханбилэгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Оюутолгойн 2009 оны гэрээг боловсруулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Парламентаас томилсон ажлын хэсэг нэг жил гаруй хугацаанд ажилласан. Энэ гэрээг С.Баяр, Ч.Сайханбилэг нар ганцаараа хийгээгүй олон хүн оролцсон. Хууль хяналтын байгууллага юу хайгаад байгааг хэлж мэдэхгүй байна” гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Erdene Resource Development” компани “Алтан нар” төслийнхөө нөөцийг шинэчлчэн тогтоожээ. Тэдний тооцоолсноор таван саня тоннын таамаг, 3.4 сая тонн эрдсийн нөөцтэй гэж гарсан байна. Өмнөх тэдний гаргаж байсан нөөцийн тооцоо одоогийн тооцооноос эрдэсжилтийн таамаг 208 хувь, боломжит нөөц 172 хувиар бага байсан юм.

Шинэ мэдээ