Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Desert Solar Power One” компани Сайншандад барих 30 мвт-ын нарны цахилгаан станцын санхүүжилтийг синдикат зээл хэрбэрээр босгохоор боллоо. Нийтдээ 31.6 ам.долларын зээл авахаас үндсэн зээл олгогч Европын сэргээн босголт хөгжлийн банк 10.5 сая ам.долларын санхүүжилт олгох юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад зориулж 9.7 сая ам.долларын зээлийг Европын сэргээн босголт хөгжлийн банк олгохоор болжээ. Тус санхүүжилтээр Европын холбооны стандартыг хангасан хогийн цэг байгуулах, хог цуглуулах шинэ тоног төхөөрөмж авахаас гадна барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК “Chalco” компанийн төлөөлөлтэй уулзаж нүүрсний үнээ шинэчлэх талаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор Баруун Цанхийн нэг тонн коксжих нүүрсийг уурхайн амнаас 68.1 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг 12-16 ам.доллараар борлуулж байгаа юм.

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Малайзын парламентын сонгуульд Махатир Мохамадаар удирдуулсан сөрөг хүчний намуудын эвсэл олонхын суудал авчээ. “Найдварын эвсэл” нам 222 суудлаас 113 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.express.co.uk/news/world/957317/malaysia-election-2018-results-live-updates-najib-razak-Mahathir-Mohamad

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани энэ онд 300 тэрбум иен буюу 2.7 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авах гэж байгаа тухай мэдэгдлээ.

 

Дэлгэрэнгүй: http://emirates-business.ae/toyotas-upbeat-profit-forecast-stock-buyback-lift-shares/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ОХУ-ын шинэ автомашины борлуулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард жилийн дүнгээр 17.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Европын бизнесийн холбооны шинжээчид борлуулалт өссөн шалтгаан нь рублийн ханш суларснаар бараа бүтээгдэхүүний ханг өснө гэсэн хүлээлт үүссэнээс болсон гэж үзэж байна.

 

Дэлгэрэнгүй:https://auto.economictimes.indiatimes.com/news/industry/russian-car-sales-soar-in-april-as-buyers-try-to-beat-price-hikes/64083563