Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улс 308 тонн буюу нэг турбум 44 сая төгрөгийн будаг импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 41.5 хувиар өссөн дүн болжээ. Манай улсын хувьд будгийн зах зээлийн ниилүүлэлтээ найман улсаас хангаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Оюутолгой”-н төсөлтэй нягт холбоотой байдаг “Entrée Resources” компанийн алдагдал нэгдүгээр улиралд 0.7 сая ам.доллар болж буурчээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үеэс 46 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Мөн компаний үйл ажиллагааны мөнгөн урсгал 0.2 сая ам.доллар болсон байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэр технологи инженерчлэлийн салбараас хонины ноосоор сүлжмэл бүтээгдэхүүн, барилгын дулаалгын материал хийж Япон улсын зах зээлд гаргахаар гэрээ байгуулжээ.

 

Дэлгэрэнгүй: http://www.montsame.mn/read/89235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гуалингаас бусад түлшний мод гааль, НӨАТ-аас чөлөөлөх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Ираны цөмийн хөтөлбөрөөс гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд иргэний хувьд нэгдсэн нь ичгэвтэр санагдаж байсан гэдгээ ч хэлсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2018/05/09/politics/donald-trump-iran-lessons/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Японы эм үйлдвэрлэгч “Takeda Pharmaceutical” компани удаан хэлэлцсэний эцэст Их Британы “Shire” компнийг 62 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо.

 

Дэлгэрэнгүй: https://www.bloomberg.com/news/articles/2018-05-08/takeda-inks-62-billion-deal-to-buy-shire-for-cash-and-shares

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Их Британы худалдааны телевиз “Sky Blue”-ийг худалдан авахаар "Comcast" компани 30 тэрбум ам.долларын хүсэлт хүргүүлжээ. Хэрвээ энэхүү хүсэлт тодорхой шаардлагыг хангавал Европын комиссоос хэлэлцээр хийх эрхийг ирэх сарын 15-ны дотор хариу өгнө гэсэн байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/02/27/comcast-offers-31-billion-to-buy-broadcasting-group-sky.html

Шинэ мэдээ