Өчигдөр явагдсан арилжааны тойм

 

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 1,676,227 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Авто Зам' (AAR+14.63%) болон 'Евроазиа Капитал Холдинг' (SUN+9.90%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Улсын Их Дэлгүүр' (UID-5.76)  болон 'Жуулчин Дюти Фрий' (SUL-4.26%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 19,595.45 нэгж болж 0.18 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,437,056,346,022 төгрөг боллоо. 

Шинэ мэдээ