Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Nestle” компанийн нэрийн дэлгүүрийн салбаруудаар “Starbucks”-ийн бүтээгдэхүүнүүд зарагдахаар боллоо. Учир нь өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхийн тулд “Nestle” бүтээгдэхүүн худалдах эрхийг “Starbucks”-аас 7.15 тэрбум ам.доллараар авчээ.

                                             

Дэлгэрэнгүй: http://www.cbc.ca/news/business/nestle-starbucks-1.4651309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсын цөмийн хэлэлцээрээс гарах эсэхээ өнөөдөр шийднэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр өмнө нь хийгдсэн Ираны гэрээг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан маш муу гэрээ болсон хэмээн жиргэсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2018/05/08/politics/donald-trump-iran-deal/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ-ын гадаад худалдааны үзүүлэлт судлаадын таамаглаж байснаас давсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Дөрөвдүгээр сарын Хятадын экспорт жилийн дүнгээр 12.9 хувиар өсч харин импорт нь 21.5 хувиар огцом нэмэгдсэн байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.cnbc.com/2018/05/07/china-trade-surplus-with-the-us-expanded-in-april.html

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд явагдсан олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд хамгийн их буюу 2142 санал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд 1349 санал хүлээн авсан талаар Сангийн яамнаас мэдээллээ. Хэлэлцүүлгээр хөнгөлөлт, чөлөөлөлт, тайлан, хувь, хэмжжээ хялбаршуулалттай холбоотой асуудлууд хамгийн их хөндөгджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Aspire Mining” компани Хөвсгөл аймгийн нутагт байрлах “Нүүрстэй” төсөлдөө ихээхэн анхаарал хандуулж байна. Тэс компани энэ ордын талбай дээрээ энэ онд 54 өрөмдлөг хийх төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулсан бөгөөд ойрын хугацаанд ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Дорноговь аймагт барихаар төлөвлөж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д аудит хийх ажил үргэлжилж байна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах төлөвлөгөөтэй боловсруулах үйлдвэр Энэтхэгийн нэг тэрбум ам.доллараар байгуулагдах юм. Энэхүү үйлдвэрийг барьснаар стандартын шаардлага хангасан “Euro 4”, “Euro 5” 560 тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэнэ гэж тооцож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулахыг компанийн тухай хуульд заасан байдаг. Тэгвэл Хөрөнгийн биржид 218 компани бүртгэлтэй байгаагаас дээрх хугацаанд 133 хувьцаат компани буюу 61 хувь нь хувьцаа