Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Turquoise Hill Resource” компани “Оюутолгой”-ийн удирдлагын түвшинд оролцоогоо нэмэгдүүлэхээр болно хэмээжээ. Энэ хүрээнд “Turquoise Hill Resource”-ийн ТУЗ “Rio Tinto”-ийн удирдлагуудтай уулзаж “Оюутолгой”-ийн асуудлаар “Rio Tinto” компанитай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон байна. Үүнээс дурьдвал “Turquoise Hill Resource” компани төслийн удирдлагын баг байгуулж Монгол Улсын Засгийн газартай холбоотой ажиллах ажлын хэсгүүдийг гарган “Оюутолгой”-д төслийн менежментийн оффисоо байгуулахаар болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Монгол Базальт” нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааныхаа 30 хувийг тус бүрд нь 380 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгохоор болжээ. Олон нийтэд 380 төгрөгөөр санал болгож байгаа ч бизнес үнэлгээгээр нэгж хувьцаа нь 639 төгрөг байсан байна. Тус компанийн захирал хэлэхдээ нэгж хувьцаагаа бодит үнэ цэнээс 40.5 хувиар хямд санал болгож байгаа хэмээн хэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Сангийн яамнаас өргөн барьсан 2019 оны Төсвийн төсөөлөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьд байхаар урьдчилан тооцжээ. Тэгвэл энэ өсөлтийг Олон Улсын Валютын Сан 2019 онд 6.3 хувь байна гэж таамаглаж байгаа юм. Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх оны Монгол Улсын төсвийн нийт орлогыг 9.7 их наяд төгрөг байхаар тооцжээ. Энэ нь 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталж байсантай харьцуулж үзэхэд өндөр дүн буюу өөдрөг төсөөлөл болж байна. Мөн Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дэлгэрэнгүй тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ойрын хугацаанд нүүрсний экспорт хилийн боомтын асуудлаас болж төдийлөн нөлөөлөхгүй гэж онцолжээ.

 

 

ӨНДӨӨРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Alibaba”-ийн үүсгэн байгуулагч Жак Магийн эзэмшил онлайн санхүүгийн үйлчилгээний “Ant Financial” компанийн татварын өмнөх жилийн ашиг орлого 65 хувиар өсчээ. Ашиг нь 1.4 тэрбум ам.долларт хүрсэн “Ant Financial” цаашдаа үйл ажиллагаагаа тэлэхийн тулд 10 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгохоор ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.dealstreetasia.com/stories/ant-financial-profit-97345/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Аргентин улсын Төв банк бодлогын хүүгээ 40 хувь болгож нэмэгдүүлжээ. Аргентиний мөнгөн тэмдэгт песогийн ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 25 орчим хувиар огцом унасан нь энэ шийдвэрт нөлөөлсөн байна.

 

Дэлгэрэнгүй:http://santiagotimes.cl/2018/05/06/argentina-hikes-benchmark-rate-to-40-easing-pressure-on-the-peso-but-not-on-inflation/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ОХУ-ын Төрийн өмчит “Rosneft” компанийн 18.93 хувийн хувьцааг Катарын Баялгийн сан эзэмшихээр болжээ. БНХАУ-ын “CEFC Energy” компанитай “Rosneft” есөн тэрбум ам.доллар дээр тохиролцоод байсан ч эцсийн дүнд Катарын Баялгийн сантай тохиролцсон байна.

 

Дэлгэрэнгүй:http://www.miningweekly.com/article/qatar-steps-in-to-buy-rosneft-stake-after-china-deal-collapses-2018-05-07/rep_id:3650

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Энэ цаг үеийн тэргүүн тэрбумтнуудын нэг Уоррен Бафферт өнгөрсөн долоо хоногт “Apple”-ийн таван хувийн хувьцааг худалдаж авсан нь “Aplle” компанийн хувьцааны үнийг түүхэн дэх хамгийн өндөрт хүргэжээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.reuters.com/article/us-apple-stock/apple-and-buffett-saw-value-and-acted-idUSKBN1I70DW